НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал болж байна. Хуралдаанд нийт 230 гишүүн ирэхээс 135 гишүүн ирж, 58.6 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүллээ.
Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир нар хуралдаан даргалагчаар ажиллаж байгаа аж.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Улаанбаатарчуудыг уланд 30 жил унагачхаад сүүлдээ өөрсдөө ул гэд доромжилчихлоо. Нийслэлийн иргэдээ улнаас гаргачих, улс төрд шударга зүтгэчих, ийм нийгмийн тод төлөөлөл өнгө манлайлал болсон залуучууд үе үеийн нэрд төлөөлөл дэвшээсэй гэж бодож байна.
Одоо бродьюр сольдог биш Улаанбаатарыг хөгжүүлдэг бодлого ярьдаг, түгжрээнээс салгадаг, утаанаас гаргадаг дэлхийн жишигт хүрсэн нийслэлийг бий болгосон нийслэлтэй өрсөлдөх хэмжээний бодлого тодорхойлдог ажил хийгээд үзсэн, амьдралаа зассан ийм хүмүүс нэр дэвших ёстой. Ардчилсан нам тийм хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.