СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулахын тулд иргэд авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчихыг уриалж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн

-Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, дотоодын дээд хэмжээний айлчлалууд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэдээс дугаарын хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо. Хэрэв иргэдийн олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Мөн УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын алба хаагчид нэгдсэн ажилчдын автобусаар зорчино гэв. 

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.