Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
-УИХ дөрвөн жилийн стратеги дотроо хууль эрх зүйн шинэчлэл хийнэ гэж зарлаж байгаа. Сонсоход хүнд мэт боловч бид зайлшгүй хийх ёстой гэдгээ ойлгох юм бол хялбар хийгдэх зүйл юм. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулиудын философи нь хэт их ХХ зуун дээрээ төвлөрсөн, ХХ зууны арга барилаар бичигдсэн, үзэл баримтлал нь хуучнаараа байгаад байна. Тэгэхээр бид энэ хуулийнхаа философийг өөрчлөх замаар хүн төвтэй, хүний эрхийг хангаж чаддаг, эрх зүйн орчныг цогцлоох нь энэ их хурлын амбиз байна.
Бидний хоёр дахь тулгуур бол энэ хэрэгжиж байгаа хуулиудын философийг өөрчлөх явцдаа хүний эрхийн зөрчилтэй зүйл заалтыг бүрэн дүүрэн арилгая гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.