Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас албадан авчирчээ.
Уг этгээд нь 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа аж. Одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Цагдаагийн ерөнхий газраас Интерполын шугамаар болон дотоодод эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж илрүүлэх чиглэлээр БНСУ болон бусад улстай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлсний үр дүнд БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь цагдаагийн газраас уг этгээдийг наймдугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсныг наймдугаар сарын 30-ны өдөр албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Элбэгдорж Сайханбалаг Удаанжаргал нөгөө боож үхдэг хүүхний шүүгч хүү Сахал нарыгаа ийм маягаараа авчирч хориоч ээ зүгээр л муусайн ЧАПАК түүгээд л сүржигнээд байх юм аа