СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэвийн ажилладаг уурын зуухаа зогсоож, шинээр барихын тулд бусдад давуу байдал олгосон уу

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Орон нутгийн удирдах албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэрээр ойр тойрныхон, танил нөхдөдөө давуу байдал олгох явдал багагүй гардаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ийм олон хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсээр байгаа юм.

Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн аж. Тус сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)-ын дарга М.Зоригт нар албан тушаалаа урвуулж “Залаацагаан” хоршооныхон өөрсдийн хөрөнгөөр зассан, төрийн байгууллагуудыг дулаанаар хангадаг уурын зуухыг ашиглахыг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Улмаар шинээр уурын зуух бариулахаар сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж “Скэйл” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, эл компанийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж.

Дээр дурдсан “тендер”-ийн хуулийг зөрчсөн Ховд аймгийн Буянт сумын удирдлагын хэрэгт мөн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус сумын ЗДТГ-аас худаг гаргах ажлыг 15 сая төгрөгөөр төсөвлөн тендер зарлаж, 2021 оны есдүгээр сарын 8-нд “Алтайн газрын хүч” ХХК-тай гэрээ байгуулсан гэнэ. Улмаар юм байна. Аудитын байгууллагаас уг тендертэй холбоотой ажлуудыг шалгахад дөрвөн сая гаруй төгрөгийн ажил огт хийгээгүй нь тодорхой болжээ. Худаг гаргах, хамгаалах тендерт Буянт сумын ЗДТГ-ын дарга Ш.Даваатогтох үнэлгээний хорооны даргаар ажиллаж, сонгон шалгаруулалтад оролцон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгагдаж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.