Бага насны хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх тохиолдол нэмэгдэж байна. Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байсан бага насны хүүхдийг зүс таних 10 орчим хүүхэд нийлж зодон гар утас, пүүзийг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Харин өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц орчимд манай дүүг хүүхдүүд нийлж зодоод дээрэмдсэн гэх дуудлагыг тус тус цагдаагийн байгууллагаас илрүүлж шалгаж байна.
Хичээл сургууль эхэлсэн энэ үед бага насны хүүхдүүд шөнө орой хичээлээ тараад ганцаараа явах нь элбэг байдаг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцааранг нь явуулахгүй байх, баталгаат камерын хяналттай гудамж талбай олон нийтийн газраар сонгон явж аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах тухай хүүхэдтэйгээ ярилцахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.