Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргыг шинээр томилсон байна.
Уг албыг хашиж байсан Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ.
Б.Солонго нь 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
2017-2020 онд "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал
2020-2021 онд ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга
2021-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар тус тус ажиллаж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.