“Парис 2024” оны зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-д өнөөдөр өглөө хүч сорьсон ОУХМ У.Сүрэнжав паралимпын наадмын аварга болсон юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан паралимпын аварга У.Сүрэнжавт баяр хүргэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
“Парис 2024” оны зуны XVII паралимпын наадам өчигдөр эхэлсэн байгаа. Парамлимпын наадамд 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа юм байна. Тус наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцож байгаа. Өнөөдөр өглөө таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд хүч сорьсон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга Уламбаярын Сүрэнжав аваргаар шалгарсан байна. “Парис 2024” оны зуны XVII паралимпын наадмын анхны алтан медалийг эх орондоо авчирсан У.Сүрэнжавтаа УИХ-ын нийт гишүүд, Монгол Улсынхаа нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэе. Спортын өндөр амжилт хүсье” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.