СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ганбат: Тендерийн хуулийн гадуур бүтээн байгуулалт нэртэйгээр 120 их наяд төгрөгийг улсын төсөвтэй холбохгүй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

АТГ дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс УИХ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгааг өнөөдөр шүүмжилж, байр сууриа илэрхийллээ. 

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат:

-2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хяналтгүй төр, сөрөг хүчингүй УИХ үүсээд байна. Хяналтгүй төрд авлига их болдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж, Засгийн газар байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг нь төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгож, ард нийт шүүмжлэхээр хоёр их наяд болгож, буурууллаа.

Өнгөрсөн жил УИХ төсвийг тодотгохгүй гэсэн зарчимтай болсон. Монгол Улс байгаагаа хэрэглэе. Гэтэл өнөөдөр гурван том нам нэгдэж, Засгийн газар байгуулсантай холбогдуулаад нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийг хоёр их наяд төгрөгөөр тодотголоо.

Хоёрдугаарт Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, батлах гэж байна. Үүнд авлигын шинж тэмдэгтэй олон асуудал сөхөгдөж буйг та бүхэн мэдэж байгаа. Хамтарсан гэх хяналтгүй, сөрөг хүчингүй Засгийн газар 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум доллароор тендерийн хуулийн гадуур буюу том бүтээн байгуулалт хийнэ гэж хэлж байна. Тендерийн хуулийн гадуур бүтээн байгуулалт нэртэйгээр 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын асуудлыг үргэлжүүлж болохгүй. Мөн 120 их наяд төгрөгийг улсын төсөвтэй холбохгүй.

Анхаарал татах маш ноцтой асуудал нь өрийн босгыг байхгүй болгох. Монгол Улс өнөөдөр 32 тэрбум ам.долларын өртэй. Үүнийг 40 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж 72 тэрбум ам.долларын өрийн босготой болох нь. Энэ маш аюултай дохио. Эдгээрийг анхааруулж, хяналтгүй төрийг дагасан авлигын асуудал хүчтэй гарч ирэх нь гэдгийг төр засагт сануулж, хэвлэлийн хурал зохион байгуулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Zuv shalgah heregtei

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Zuv shalgah heregtei

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Zuv shalgah heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.