СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-29

“Алтан намар” өдөрлөг найм дахь жилдээ зохион байгуулагдлаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрт тусгагдсан “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлт, бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” ургацын баярын өдөрлөг 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус ургацын баярт аж ахуй эрхлэгч ахмадууд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ургацын жимс, хүнсний ногоогоор оролцохын зэрэгцээ гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмад настнууд өөрсдийн урлан бүтээсэн бүтээгдэхүүнийхээ дээжсээс дэлгэлээ. “Алтан намар” өдөрлөгт идэвхтэй оролцсон ахмадууд жимс, ногоо, цагаан идээ, гар урлал зэрэг дөрвөн ангиллаар шилдгүүдээ шалгаруулж, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, дүүргийн Ахмадын хорооны дарга Д.Совдоо нар шагналыг гардуулж, амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.