СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-29

Энэ онд цахилгаан дугуйтай холбоотой 119 зам тээврийн осол бүртгэгджээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
7 сарын өмнө

Суррон буюу цахилгаан дугуйтай холбоотой 2022 онд 17 осол гэмтэл бүртгэгдэж байсан бол 2024 оны эхний долоон сарын байдлаар 119 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд ийнхүү дурджээ.

Унадаг дугуй, суррон, скүүтэртэй холбоотой 241 зам тээврийн осол гэмтэл бүртгэгдсэн бөгөөд эрчимтэй өсөн нэмэгдэж байна гэжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хэдийгээр цахилгаан дугуй, скүүтэрүүд нь хотуудын агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах эерэг нөлөө үзүүлж байгаа ч осол гэмтэл гаргах тоо, дагах эрсдэлүүд нь эрс өсөж бэрхшээл дагуулаад байгаа юм.

Энэ асуудал дэлхийн хотуудад шинэ зохицуулалт шаардаж эхлэх хэмжээнд хүрсэн бөгөөд холбогдох дүрэм журамдаа эрчимтэй өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Ардчилсан тогтолцоотой зарим оронд насны хязгаар, тусгай сургалт, үнэмлэх, дугаар шаардаж эхэлсэн бол зарим оронд шууд хориглох шийдвэрүүд ч гарчээ.

Манай орны хувьд хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож өөрчлөх, уялдуулах шаардлагатай болсон бөгөөд ЗТХ-н сайд, ХЗДХ-н сайд нарын тушаалаар хамтарсан ажлын хэсэг санал, дүгнэлт боловсруулахаар ажиллаж байгаа ажээ.

Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчинд яаралтай өөрчлөлт оруулж мөрдүүлэх талаар холбогдох сайдуудад бичиг явууллаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.