СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЭДС-гийн хөрөнгөөс бусдад давуу байдал бий болгож олгосон дарга нарыг шалгаж дуусав

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Засгийн газрын харьяанд байдаг тусгай сангуудын хөрөнгөөс албан тушаалтнууд мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан завшсан хэргүүд удаа дараа гарч, зарим нь шүүхээс ял шийтгүүлж байсан. Гэвч тусгай сангийн хoрoнгooс завшсан үйлдэл гарсаар буй аж.

Тодруулбал, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, нярав Б.Ганзаяа нарыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн хөрөнгийг бусдад давуу байдал олгон өгсөн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтныг 2019-2020 онд тус сангийн хoрoнгooс “Бүтэн бүрмэл”, “Энгүй алтай”, “Сэргэлэн хoрсний ундарга”, Жи Эс Жи Жи Ди ХХК болон “Сайн хүн” төрийн бус байгууллагын дансаар дамжуулан өгч өөрсдөөдөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Үүний улмаас ХЭДС-д 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.

ХЭДС-гийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсантай холбоотой албан тушаалын хэрэгт өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга байсан Б.Нямдаваа, дэд дарга асан Б.Шижиржаргал тэргүүтэй хүмүүсийг гурван шатны шүүхээс ял шийтгэж байсан билээ.

Ташрамд дурдахад, ХЭДС-гийн нийт авлага Засгийн газрын “Шилэн ажиллагаа”-ны дүнд ил болсон нээлттэй мэдээллээс харахад 420 сая төгрөгөөр тооцогдож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.