Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 08-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +26...+31 градус, Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +12 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.