Монгол Улсын Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулснаар Л.Мөнхтүшиг үүрэгт ажилдаа оров.
Тус яамны газар, нэгжийн удирдлагууд Засгийн газрын тогтоолыг танилцуулахад байлцаж, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт ажлын амжилт хүсэв.
Тэрбээр 2007 онд БНХАУ-ын ГХЯ-ны харьяа Гадаад харилцааны их сургуулийг дипломат мэргэжлээр төгссөн бөгөөд 2016 онд Бээжингийн их сургуулийн Хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.