Хан-Уул дүүргийн 4-р хороо Шинэ өргөө хороолол дунд Хүүхдийн тоглоомын талбай руу приус маркын автомашин дайраад хоёр хүүхэд мөргөж гэмтээсэн, нэг хүүхэд дарагдсан гэх дуудлага өнөөдөр Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад иргэн Б нь Приус20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт дөрвөн хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.