СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-28

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.