УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар улсын төсвийн 2024 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Нэгдүгээрт, он дуусахад нэг улирал үлдэж байна. Сая төсвийн тодотголоор гурван их наяд төгрөгийн төсөв нэмж авлаа. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, гурав дахь хэлэлцүүлэгтээ орж байна. Өөрөөр хэлбэл гурван их наядын төсөв батлах гэж байна. Тэгэхээр худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, төсвийн зарцуулалт ямар шатандаа явагдаж байна вэ, гэж асуумаар байна.
Хоёрдугаарт, төрийн томоохон худалдан авалт, аж ахуйн чанартай ажлуудад төсөв баталлаа. Шинэ Засгийн газар бүрдээд ажлаа эхлэх хэрэгтэй гэж үзэж, төсөв баталсан. Гэхдээ нийслэл хотын утааг багасгах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гэсэн нь хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байна. Энэ бол 100 хувь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мэтийн хариуцлагагүй үйлдлүүдэд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцож байна вэ.
Гуравдугаарт, авилгалын билэг тэмдэг болсон "Авлигал хороолол"-д хаанаас тог өгөөд байгаа вэ. Нураана гэсэн хэдий ч өдий болтол нураагаагүй гаднах фассадаа хийж байна, удахгүй ашиглалтад орно. Та нар авилгал хорооллыг буулгаж дийлэхгүй байна уу. Хууль тогтоомжийг нь харахаар төмөр замын дэргэд барилга барьж болохгүй байсан. Үүн дээр ямар арга хэмжээг авч байгаа талаар БХБЯ-ны сайд болон хотын дарга нар эрчим хүчний яамдууд хариулт өгнө үү" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв шүүдээ асууж хэлэлцэх л хэрэгтэй дээ
Asuuh ch bagadna
Asuuh ch bagadna