УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд тоног төхөөрөмжтэйгөө ажиллаж дадаагүйгээс санал нь тоологдохгүй байх тохиолдол гарсан юм. Иймд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа үнэхээр хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангаж чадахгүй, хурлын зохион байгуулалт, тоног төхөөрөмж гээд асуудал олон байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага ийм байж болохгүй.
"Горимын" санал нэрээр дэмжигдээгүй саналаа босгодог байдлаа болих хэрэгтэй. Асуудлыг аргалж, зальтах гэсэн үлгэр дуурайллыг шинэ гишүүддээ үзүүлж болохгүй" гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төхөөрөмж гацсан учраас дахин санал хураалт явуулсан. Түүнээс аливаа асуудлыг нуун далдлах, авч гарах гэсэн зорилгоор горимын санал гаргаагүй. Хэрэв горимын санал гаргасан гишүүний саналаар санал хураалт явуулахгүй бол хуулийн зөрчил үүсдэг. Тийм учраас УИХ-ын даргын хувьд хууль баримталж ажиллах ёстой.
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд хаа хаанаа хариуцлагатай байж, төхөөрөмжтэйгөө харьцаж сурах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үг хэлчихлээ тэ гэнэ үү? Дорд үзсэн өнгөтэй ярилаа