СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-26

Дорнод аймагт Маршал Г.К.Жуковын хөшөөг босгов

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг энэ өдрүүдэд Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын “НАЙРАМДАЛ” цэцэрлэгт хүрээлэнд ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар Георгий Константинович Жуковын хөшөөг босголоо.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах тэмцэлд Монгол, Зөвлөлтийн цэргүүд мөр зэрэгцэн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нэр төртэй хамгаалж, ялалтыг авчирснаар тусгаар тогтнолоо олон улсын тавцанд баталгаажуулсан билээ.

Монгол, Оросын цэрэг дайчдын гайхамшигт нөхөрлөлийг бахархан хүндэлж, Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдадаа гүн хүндэтгэл илэрхийлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.