Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид хянан шалгалтын үеэр мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг саатуулжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүнтийн постоор Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн суудлын авто машиндаа сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал 3.5 кг, 19, 39 насны хоёр иргэн 12 кг, мөн Баянхонгор аймгийн өлзийт сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын харьяат 31-34 насны хоёр иргэн 9.5 кг ургамал тээвэрлэж явсныг тус тус илрүүлж эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.