Хөвсгөл аймгийн Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 21-ний өдрийн 20:13 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.