СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ган-Очир Францын хорих ангиас суллагджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Францын хорих ангид хоёр жил орчим хоригдсон Монгол Улсын иргэн Г.Ган-Очир хэд хоногийн өмнө суллагджээ. Түүнийг эхнэр, хүүхдээ хүчирхийлсэн хэргээр Францын шүүх буруутгасан юм.

Харин тэрээр энэ нь улс төрийн захиалгатай, хэлмэгдүүлэлт хэмээн мэдэгдэж байв.

Тэрээр “Францын цагдаа нар надаас байцаалт авсан. Намайг хүчингийн хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдээ барьцаалж авч гарч ирсэн гэсэн хууль бус, худал хэргээр яллаж, байцаалт авсан. Үүнийг нь би эсэргүүцсэн. 

Х.Нямбаатар гэдэг хүн хэвлэл мэдээллээр намайг айл шатааж, оргон зугтсан гэмт хэрэгтэн гэж зарласан. Ийм гэмт хэрэг хийгээгүй. Зохиомол хэрэг тохож байна. 

Х.Нямбаатар болон Франц улсын Элчин сайд намайг улс төрийн зорилгоор гэмт хэрэгт яллуулж байна” гэж байв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.