СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-08-22

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд 100,000,000₮ гардууллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа.

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медалийн эзэн болж монгол улсынхаа төрийн далбааг парисын тэнгэрт мандуулан, бахдам амжилт үзүүлсэн билээ.

‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп болон ‘‘Баттүшиг ба Цэлмүүн’’ сан хамтран Б.Баасанхүү тамирчны гаргасан амжилтыг өндрөөр үнэлэн, дасгалжуулагч багш М.Бундмаагийн хамт хүлээн авч уулзан баяр хүргэж 100,000,000₮-өөр урамшууллаа.

‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, МАК компаниуд нь МҮОХ-ны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагууд бөгөөд спорт олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн

Үүний нэг жишээ нь Парис хотноо "Mongolia House" төслийг хэрэгжүүлэхэд багагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдал юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

чөлөөт бөхчүүддээ өгөөч хүрэл медаль бараг авлаа шдээ 4 хүн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.