СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-21

🔴LIVE: ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэнэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төр шийдвэр гаргахдаа долоо хэмжиж, нэг огтол гэдэг үг байдаг шиг, асуудлыг зөв оновчтой шийдвэр гаргахын тулд их өгөгдлийг ашиглах тухай танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүний  39 хувийг л төр ашигладаг. Тэгэхээр шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр болж байна.

Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар гарч ирж байна. Аймаг, сумуудаар. Жишээ нь гурилын үнэ Дархан-Уул аймагт гурилын үнэ өнөөдөр ямар үнэтэй байгаа нь шууд харагдана. Өргөн хэрэглээний барааны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо хоцрогдолтойгоор мэдээлдэг. Энэ бол боловсруулаагүй мэдээллийг шууд харуулж байгаа учраас бодитой байна гэсэн үг.

  Эрүүл мэндийн үйлчилгээ байна. Хаана ямар өвчлөл илүү байна вэ гэдгийг аймаг бүрээр нь харах боломжтой. Тэгж байж халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг Dashboard-оос харж, төсвийг хуваарилна. Dashboard дээр татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно.

Халамжийн үйлчилгээг аль аймаг илүү түлхүү хэрэгжүүлж байна вэ гэдгийг харах боломжтой болж байна. Төсөв хуваарилахдаа халамж их хүртэж байга аймагт хөдөлмөр эрхлэлтийг түлхүү дэмжих бодлого хэрэгжүүлэнэ гэсэн үг. Найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгоод нэгтгэхээр агентлагийн дарга, аймаг, сумын дарга нарын шийдвэр байгаа зөв онож эхэлнэ.

Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэх юм. Өгөгдөл дээр суурилж чадвал замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, бууруулах боломжтой.

Гашуунсухайт-Ганцмод чмглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2014 онд эхэлж байсан. Хятадын тал үүргээ биелүүлж төмөр замаа барьсан хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, үл ойлголцлоос болж удаан хугацаанд завсарласан. Үүнээс болж Хятадын тал их хохирол амссан гэх асуудлыг байнга тавьдаг. Уг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.