СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

БНХАУ-аас аялал жуулчлалын шугамаар Монголд ирсэн эмэгтэй өөрийгөө хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг “Tiktok” сүлжээнд тавьсан байна. Тэгвэл энэ хэргийг шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

“Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх гомдол энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэг нь Сэлэнгэ аймгийн Баруун хараа орчимд болсон аж. Хохирогч эмэгтэй нь найз залуугийн хамт Монголд ирсэн бөгөөд хоёулаа аялж явсан гэх мэдээлэл байна.

Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.