СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-20

М.Мандхай: "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчид нийт 442 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

УИХ-ын гишүүн М.Мандхай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах зарчмын зөрүүтэй саналыг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга эрхэм гишүүд ээ. Та бүхэнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах зарчмын зөрүүтэй саналыг танилцуулж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3 дахь заалтад "Шинэ хоршоо" хөдөлгөөн, "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд 3.3.4.1-д "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг үргэлжлүүлж "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж оруулсан байна. Дараах байдлаар нэмэлт оруулахаар санал гаргаж байна. 

Үүнд 3.3.4.2-т Хоршооны гишүүн малчин хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, нөөц сан бүрдүүлж хоршооны гишүүн малчинд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах. Мөн 3.3.4.3 Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хоршооны загвар төслүүдийг бэлтгэх, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэх, сургалт зохион байгуулах.  

Эдгээр нэмэлт санал нь дараах хууль тогтоомж болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, актаар зохицуулагдсан болно. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7 дахь заалт Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын хараа-2050 монгол улсын урт хугацааны бодлогын зорилт 8.3.2, 3, 4, 5 дахь зүйл монгол улсын их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан шинэ сэргэлтийн бодлогын 4.2, 4.4 дэх хэсэг, Монгол улсын 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилт 8.3.13, 8.3.14, 8.3.15 дахь зүйл дээрх хууль тогтоомж болон эрх зүйн хэм хэмжээ Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 58 мянга орчим малчин гишүүнтэй 5637 хоршоо үүсгэн байгуулагдаад байна. 

Энэ хүрээнд нийт 442 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгогдоод байна. Цаашид дээрх зээл авсан хоршоод болоод шинээр хүсэлтээ гарган хүлээж байгаа малчид хоршоодыг дэмжиж хамтран ажиллах зорилгын хүрээнд шинэ хоршоо чинээлэг малчин арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж оролцогчдыг уялдаа холбоо зохион байгуулалттайгаар хангаж ажиллах болон хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан шинэ хоршоо хөдөлгөөнийг үргэлжлүүлэх. Төв орон нутгийн нэгдсэн арга хэмжээ, бүсийн уулзалт, хэлэлцүүлэг, сургагч багш бэлтгэх сургалт, сургагч багш нарын орон нутагт ажиллах томилолт, замын зардал, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг бий болгох.

Хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтойгоор холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж нөөц санг бүрдүүлж хоршооны гишүүн малчинд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул энэхүү саналыг оруулж байна.

Эдгээр үйл ажиллагаа нь өөрөө хүнсний хувьсгал буюу хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ болон Цагаан алт хөтөлбөр буюу малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний салшгүй нэг хэсэг буюу үндсэн суурь хөдөлгөөн гэж харж байна.

Улсын Их хурлын эрхэм гишүүдээ та бүхнийг энэхүү гаргаж байгаа зарчмын зөрүүтэй гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.