Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Түүнийг 2021 оны наймдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Түүнийг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхтэй хамтарч “Яаралтай дархлаажуулалт” нэрийн дор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences Limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16 сая тун мялзангийн вакциныг нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авсан байдаг. Ингэснээрээ 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөгийг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдсон. Үүнээс гадна охиныхоо нэр дээр орон сууц бэлэн мөнгөөр худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018-2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгаж буй билээ.
Харин Д.Түмэндэмбэрэлтэй хамт уг хэрэгт холбогдсон З.Батсүхийг мөнгө угаасан хэмээн шалгасан. НПГ-аас Д.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.1-3, 22.10-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол З.Батсүхэд 18.6-2.2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар тооцон дээрх шүүхэд дахин шилжүүлээд байна. Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлэлгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг хулгайч байна.
чи ч муу хошного шиг хулгайч байна даа
Мундаг хулгайч байна.
Мундаг хулгайч байна.
Мундаг хулгайч байна.
Мундаг хулгайч байна.