СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-20

🔴LIVE: Ч.Лодойсамбуу: Ажлын хэсэг М.Нарантуяа-Нара гишүүнийг хоёр үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хуралдаж байна. Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. МАН-ын хоёр гишүүн, АН-ын хоёр гишүүн багтсан. Ажлын хэсэг хуралдлаа. М.Нарантуяа-Наран гишүүн нь Ёс зүйн дүрмийн хоёр заалт, нэг журмын заалтыг зөрчсөн нь тодорхой байна гэж үзсэн. Дүгнэлтээ Ёс зүй, дэгийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлнэ.

Тухайн гишүүн УИХ-ын даргад хэлж, зөвшөөрөл авалгүй гадаад явсан нь Ёс зүйн дүрмийг зөрчсөн байна. Хууль бол зөрчөөгүй.

Лайв хийж, бараа зарсан нь хуулийн заалттай. УИХ-ын гишүүн давхар ажил эрхэлж болохгүй. Хөдөлмөрийн хуулиар бол ажил эрхлэлт.

Энэ хоёр зүйл дээр Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа. Ажлыг хэсэг энэхүү дүгнэлтээ гаргаад Ёс зүй, дэгийн байнгын хороонд өгнө. Байнгын хороо эцсийн дүгнэлтээ гаргана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ээж
4 сарын өмнө
116.206.83.106

Энэ олон жил лайв хийж өлөн оркоо тэжээсэн.татвар төлсөн үү

Иргэн
4 сарын өмнө
116.206.83.106

Гишүүн хүн давхар хувийн ажил эрхэлж болохгүй хуулиа ч мэдэхгүй эрхлэх ёстой гээд байгаа хүн дээ. Яагаад хориотой байдгыг ч мэдэхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэж авлигад өртөх магадлалтай гэж үздэг юм л даа. Аль ч улсад байдаг зүйл. Гэтэл энийг бүр ойлгох ч ухаан байхгүй байна лээ л дээ. Гишүүний цалингаа хүлээн зөвшөөрч байвал л их хуралд дэвших ёстой юм. Энэ бол зүгээр энгийн төрийн албан хаагчаас өөр, илүү өндөр хариуцлага шүү дээ. Төрийн албан хаагчидтай барьцаад тэд давхар юм хийж л амьдарч байна ухааны юм яриад байгаа. Анхнаасаа мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай хүн сонгох хэрэгтэй л дээ. Нарад бол хамт олон байгууллагад ажилласан туршлага бол байхгүй хүн ш дээ

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Нарад олон хүн атаархах юм. Нара шиг байж чадахгүй Нарагиин хаана ч хүрэхгүй. юмс шээс нь урсаж байна..Ж: энэ доор бичсэн 2сэтгэгдэл 1атаархагч бичсэн байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.