Баян-Өлгий аймгийн Бугат сум, гуравдугаар багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т Тус сумын харьяат иргэн Б нь энэ сарын 18-ны өдрийн 11:30 цагийн орчим хадланд хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болжээ.
“Ховд” голын эргээс гар утсыг нь олсон тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /64 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19-ний өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж, дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Бугад сумын төвөөс урд зүгт 3 км зайд төөрсөн байсныг 19:30 цагт эсэн мэнд олж, сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.