СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-19

Бараа сурталчилсан УИХ-ын гишүүн М.Нарантуяаг Ёс зүйн хороонд өгчээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт ханджээ.

Учир нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа /Нара/ нь олон нийтийн сүлжээгээр хэдэн хэдэн удаа лайв хийж, бараа бүтээгдэхүүн сурталчилсан, мөн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй өдрүүдэд УИХ-ын даргаас албан ёсны зөвшөөрөл хүсэлгүйгээр зорчсон гэсэн хоёр үндэслэлээр хандсан байна.

"Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрэм"-ийн 3.3-т "Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй" гэж заасан байдаг. Гэвч М.Нарантуяа гишүүн Ёс зүйн дүрмийн тодорхой заалтуудыг зөрчжээ.

Иймд "Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийн 10.1.4, 10.2-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авахыг хүссэн байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Билгээ
8 сарын өмнө
116.206.83.106

Энэ ч аргагүй ингэж фактлана лдаа . Наад захын зүйгүй хүн шүүдэ. Удахгүй эргүүлэн татах асуудал яригдаж магадгүй л бх.

Зочин
8 сарын өмнө
116.206.83.106

Zahiin Awgaig zah deer ni suulgah heregtei shu dee Baih bairaa anduuraad bna

Зочин
8 сарын өмнө
116.206.83.106

Захын бандгар наймаачин авгай зах дэлгүүрээрээ л бай эргүүоэн тат

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.