СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-19

Г.Дамдинням: Төсвийн хяналтын хорооны даргыг Засгийн газарт ороогүй намуудын төлөөллөөс сонгох ёстой

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа. 

Тус байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төсвийн хяналтын дэд хорооны даргыг Засгийн газарт ороогүй намуудын төлөөллөөс сонгох ёстой гэдэг байр суурь илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-Төсвийн зарлагын дэд хорооны дарга яагаад цөөнхийн бүлгээс тавигддаг вэ гэвэл гүйцэтгэх засаглалын зардалд хяналт тавьдаг хамгийн том УИХ-ын бүтцийн байгууллага.
Өөрөөр хэлбэл, бид шинэ Үндсэн хууль баталснаас хойш түүнээс гарч байгаа үр дүнгээс хамаараад эрх зүйн зохицуулалтуудыг тодорхой болгох зайлшгүй шаардлага бий болчхоод байгаа юм.
Гол асуудал нь улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг эрх хэмжээтэй намын бүлгийн төлөөллүүд “өөрсдийгөө” хянаж болохгүй гэдэг логик юм. Монгол Улсын Үндсэн хуулиар олонх нь засгаа бариад цөөнх нь хяналтаа тавих талаар заасан байгаа. Бид хуулиа барьж ажиллах ёстой.
Төсвийн зарлагын дэд хороо маш чухал байгууллага. Энэ байгууллагын дарга, бүрэлдэхүүн эрх барьж буй олонхийн 100 гаруй хүний шийдэл, түүн дээр гарч буй зардалд хяналт тавих эрх хэмжээтэй. Төсвийн зарлагын дэд хороо улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийг хянадаг эрх хэмжээтэй байгууллага юм.
Олуулаа нийлээд засаг барьж, татварын мөнгийг зарцуулж байгаа бол бүгдийг нь хянадаг эрх хэмжээтэй байгууллагад “энд” ороогүй байгаа хэсгээс томилох ийм саналыг яриад байгаа юм.
АН, ХҮН, МАН-ын бүлэг буюу эвслийн ЗГ-т ороогүй "гадуурх" хүнийг томилвол шударга болох юм. Орж ирсэн хүнийг дэмжих боломжгүй байна. Хүндээ биш, зарчим нь болохгүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.