СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-19

Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууссан байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.

ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан: 

-Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг 2023 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү энэ сарын эхээр уг байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг эхлүүлж, өнөөдөр дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Ташрамд, Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэж байгаа бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ

 

  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.