СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-08-19

🔴LIVE: Мөнхйин реп, Flash, Outlaw, No Name хамтлагууд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолт хийхээр боллоо

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

"Мөнхийн реп", "Flash", "Outlaw", "No name" хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болж, залуусын сонорыг мялаасан юм.

Тэгвэл дээрх дөрвөн хамтлаг дахин тоглох болсон талаараа мэдээлэл хийлээ. Энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар уран бүтээлчид мэдээлэл өгсөн юм.

Уран бүтээлчид:

-Дөрвөн хамтлаг маань дахин тоглолт хийхээр болсон. Наймдугаар сарын 25-нд дахин тоглоно. Энэ талаар мэдээлэл хүргэе.

Байршлаа солиод Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин тоглоочээ гэдэг санал, хүсэлтийг иргэд болон зохион байгуулагч компанийн зүгээс тавьсны хүрээнд тоглолтоо дахин зохион байгуулахаар болсон.

Өмнөх тоглолтоосоо юугаараа өөр, онцлог вэ гэж асууж байгаа. Өмнөх тоглолтыг “Жонон” хамтлагын Д.Мөнх-Оргил найруулсан. Энэ удаагийн тоглолтыг  “On and Off” продакшны захирал С.Ононбат ах найруулж байгаа. Тэгэхээр найруулгын хувьд өөрчлөх байх. Гэхдээ өмнөх тоглолтын гол агуулгаа алдахгүй.

Өмнөх тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс манайт тоглолтыг үзээрэй. Бид дахин тоглоно гэдэг бол маш их хариуцлага хүлээж байна гэсэн үг. Сайхан тоглолт хийхийг зорьж байна.

Өмнөх тоглолтыг 30 мянга гаруй хүн үзсэн. Дөрвөн хамтлаг хамтдаа тоглосон учраас зай талбай багадсан гэж ойлгож байна. Тиймээс тоглолт үзэж амжаагүй залуусдаа зориулж дахин тоглоно.

Өмнөх тоглолтой оролцсон артест уран бүтээлчид тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө. Сүүлийн үед дууг нь сонсох дуртай болсон уран бүтээлчдийг авчирж, тоглолтод оролцуулахыг зорьж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.