СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Мишигдорж: Арабын иргэдээс цагдаагийн ажилтан авлига аваагүй нь тогтоогдсон

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг зэрэг сумдад Арабын нэгдсэн Эмират улсын иргэд шонхор авласантай холбоотойгоор Араб болон нутгийн иргэдийн дунд багагүй маргаан дэгдээд буй. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид Арабуудын осолдсон автомашиныг дөрвөн сая төгрөгийн төлбөр авч тээвэрлэн Арвайхээр хотод хүргэсэн гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдоржоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж буй юм. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын байранд уржигдар буюу энэ сарын 17-ны өдөр нэр бүхий иргэд лайв хийж, цагдаагийн алба хаагчид гадаадын иргэдээс хахуул авч байна гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга миний бие нэг шалгагчийнхаа хамтаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар дээр ирж, дотоод хяналт шалгалтыг явууллаа. Албан шалгалтын хүрээнд тогтоогдсон зүйлийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Дотоод шалгалт хараат бус байдлаар явдаг. Баримтад тулгуурсан шалгалтын хүрээнд мэдээлэл өгч байгаа шүү.

Албаны шалгалтаар юу тогтоогдсон гэхээр энэ сарын 17-ны 13:58 цагт “Өвөрхангай аймгийн Тарагт сумын хоёрдугаар багийн нутагт гадаадын иргэдийн зорчиж явсан "Land cruiser-200" маркын автомашин жалга руу орж, осол гаргалаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу хэрэг болсон газарт үзлэг шалгалт хийж, тухайн машинд зорчиж явсан гадаад улсын иргэн орчуулагчийг цагдаагийн газарт дуудаж, тайлбар мэдүүлэг авч шалгасан байна.

Энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн мотороос тос гоожиж, өөрөө явах боломжгүй болсон тул ачигчийн үйлчилгээ явуулдаг иргэн рүү холбогдож, тээврийн хэрэгслийг ачуулж, тээврийн хэрэгслийн түр саатуулах байр луу ачуулсан байгаа юм. Тээврийн зардалд 150 мянган төгрөг гарсан байна. Тээврийн хэрэгслийг ачиж ирсэн иргэн автомашины эзнээс ажлын хөлс болох 150 мянган төгрөгөө нэхсэн байгаа юм.

Энэ үед  тээврийн хэрэгслийн эзэмшигч нь туслах Ж гэх хүндээ "Автомашинаас мөнгө аваад ир, ачилтын төлбөр төлнө" гэсэн байдаг. 

Тухайн Торонд нь бэлэн мөнгө байсан. Ачилт хийсэн иргэнд төлбөр төлөх гэж байсан бэлэн мөнгө байсан байна. Түүнээс цагдаагийн ажилтанд авлига өгөөгүй. Бид ямар нэгэн байдлаар алба хаагчаа өмөөрөөгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Угаасаа л харьд л үйлчилдэг лалрууд ш дээ та нар мөнгө өгөх гэж байгаад гардуулаа биз дээ сдаануудаа

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

avilgal avagig zavdsan

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Илт зүйл харагдсан. Болимоор юм. Худлыг үнэн, үнэнг худал болгож ярьдаг болоод байна.

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Ачилт хийсэн иргэнд 4 сая өгөх байсан юм уу

Билл
3 сарын өмнө
116.206.83.106

Ачилт хийсэн иргэнд 4 сая өгөх байсан юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.