Монгол, ОХУ-ын хамтарсан цэргийн музейн нээлтийн арга хэмжээ Чингис хааны музейд боллоо.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалагдан буй олон шинэ баримт, биет үзмэрийг дэлгэн харуулсан “Халхын гол-85 жил” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлнэ.
Зураач Б.Дашням:
-Халхын голын дайны 85 жилийн ойг тэмдэглэж байна. Халхын голын дайны үеийн эд зүйл багагүй олдсон байдаг. Байлдаан болсон газраас, буу зэвсэг, хуягт танк хүртэл олдож байсан. Сум, хонгио бол маш их олддог.
Цэргийн түүхийн талаарх мэдээллийг хүүхэд залуус тэр бүр мэдэхгүй байх, мартагдах зүйл ажиглагддаг. Хойч үе маань цэрэг эрсийнхээ эх орноо хамгаалж ирсэн бахархам түүхийг мартаж болохгүй юм. Би цэргийн сэдэвтэй зураг зурдаг. Дөрвөн хөрөг бүтээлээ музейд дэлгэн тавиад байна. Халхын голын дайны 85 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.