СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-08-16

Хахир хүйтэнд хамгийн тэсвэртэй Хуш модны тухай сонирхолтой баримтууд

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Сибирийн хуш мод нь мөстлөгийн үед Алтайн уулсад үлдэж хоцроод Сибирьт тархан ургасан нэн эртний модлог ургамал ажээ. Доод талдаа 800-850 жилийн настай 45 метр өндөр, 2.4 метр өргөн Аварга Мод Алтайн зүүн хойд хязгаарын ойгоос олдсон байдаг.

Тэд маш удаан ургадаг. Эхний 5-7 жилд дөнгөж 20-24 см урттай болж 40-70 жилийн дараа боргоцой үүсгэж эхлээд 200-250 жилийн дараа дөнгөж “бие гүйцдэг”. Иймд өнөөдөр 500 настай өвгөн хушийг “амьд хөшөө” гэж хэлж болно.

Түүхтэй холбовол 1540 онд Иван хаан сэнтийд залрахад залуу байсан хуш мод 1580 онд Ермак Сибирийг эзлэхэд боргоцой боловсруулан эхэлж, 18-р зуунд аугаа Петер хааны үед арвин ургац өгч байсан гэж үзэж болно.

  • Өнөө үед Сибирийн хуш нь зөвхөн Орос, Монгол, Казакстан улсад л тохиолдоно.
  • Самар нь болц гүйцээд газарт унах үед үрслэх боломжтой ч 1 000 000 (нэг сая шүү) самарнаас зөвхөн ганц нь л мод болж ургах ховор тавилантай.
  • Дэлхийн нийт хушны 90 хувь нь Сибирт ургадаг.
  • Болц гүйцээгүй хушны самар мөчиртөө бат бөх бэхлэгдсэн байдаг тул #муна ашиглаж доргиож унагадаг. Холтос, хальс гэмтсэнээс болж насжилт даруй 30 хүртэл хувь буурдаг. Өөрөөр хэлбэл 1 л удаа мунадуулсан хуш 140 биш 100 орчим жил л наслах нь.
  • Шилмүүст буюу нарсныхан овогт багтдаг хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцит, эфирийн тос ихээр ялгаруулдаг учир агаарыг ихээр цэвэрлэдэг.
  • Шилмүүс, боргоцой нь хөвсгөр учир хөрс сийрэгжүүлдэг.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дуламсүрэн Рагчаа
4 сарын өмнө
116.206.83.106

Самарыг түүхдээ маш зөв түүх хэрэгтэй юм бна даа.

Дуламсүрэн Рагчаа
4 сарын өмнө
116.206.83.106

Самарыг түүхдээ маш зөв түүх хэрэгтэй юм бна даа.

Дуламсүрэн Рагчаа
4 сарын өмнө
116.206.83.106

Самарыг түүхдээ маш зөв түүх хэрэгтэй юм бна даа.

Дуламсүрэн Рагчаа
4 сарын өмнө
116.206.83.106

Самарыг түүхдээ маш зөв түүх хэрэгтэй юм бна даа.

Б. Батмөнх
4 сарын өмнө
116.206.83.106

Сайн уу? Хуш модны үрсэлгээ хийдэг арга бичээрэй. Дарханд үрслүүлдэг гэсэн. Утас нь байна уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.