Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж, 4.9 жилийн хорих ял оноогоод буй.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас дараах мэдээллийг өгсөн байна. Тодруулбал, "УИХ-ын стратегийн асуудалд хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн батлана гэсэн төлөвлөгөө орсон. Н.Өнөрцэцэгийн асуудал дээр манай намын бүлэгт асуудал нь танилцуулагдсан. Өмгөөлөгчгүй шүүсэн хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс үүн дээр бид нар хоёр ажлын хэсэг байгуулж ажиплахаар болсон.
Нэг нь бол хүний эрх чөлөө, нөгөө нь хэвлэлийн эрх чөлөө. Одоохондоо ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлууд дээр байхгүй. Тийм учраас намрын чуулган дээр ярих байх. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бүгдийг нь цоо шинэ болгож өөрчлөх хэрэгтэй. Үүнийг УИХ-ын стратегид оруулчихсан байгаа. Хүний эрхийг хэзээ ч зөрчиж болохгүй. Н.Өнөрцэцэгийн хувьд хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байх нь зөрчигдсөн. Нөгөөх нь бол хүний эрх нь зөрчигдсөн" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shuuhiinheniig jaahan shuumjilsnii toloo hunii amidraliig suitgej bna daa.uneheer l hereg hiisen bol shhu hurling neelttei yavuulah bsan ym bish uu