Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцсон байна. Тэрээр дараах байр суурийг илэрхийлжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Халамжийн сэтгэлгээг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье. Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй дахин уулзаж, үйл ажиллагааны эрхзүйн орчныг нь хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцлаа. Тус холбоо нь ажил олгогч, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлдэг.
Эрхзүйн орчноо боловсронгуй болгосноор, 30 хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, нэг жилд 12 мянган хүнд хүрч үйлчлэн, 6 мянган иргэнийг байнгын ажлын байранд зуучлахаар тэд төлөвлөжээ.
Манай улсад 120 мянган иргэн хоол, хүнсний талон авдаг, тодорхой ажил эрхэлдэггүй гэсэн статистик бий. Тэдний халамжийн сэтгэлгээг өөрчилж, ур чадварыг зөв үнэлэн, иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах, дэмжих нь нэн чухал ажлын нэг.
Мөн төр, хувийн хэвшлийн хөдөлмөрийн байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж, тогтмол сургаж, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод байна.
Иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг зөв үнэлэх, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтсүүдтэй хамтын ажиллагааг нь сайжруулан, менежментийн шинэчлэл хийж, чанартай, хүртээмжтэй, иргэнд ойр үйлчилгээг нэвтрүүлнэ.
Төр бодлогын хэрэгжилт, стандарт сахиулах ажлаа хийж, мэргэжлийн байгууллагууд нь төрийн өмнөөс ажил үйлчилгээг аваад явсан нь үр дүнтэй байж болох талаар биржийн төлөөлөлтэй ярилцлаа.
Өнөө цагт хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, албан бус хөдөлмөр эрхлэгч, хөлсөөр болон гэрээгээр ажиллагсад зэрэг ажлын байрны олон зохицуулалт бий болсон. Тиймээс эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, гадаадад байгаа ажиллах хүчний асуудал гэх мэтээр хөдөлмөрийн зах зээлийн статистикаа бодитойгоор гарган, хэрэгцээнд суурилсан Big Data буюу Их өгөгдлийг боловсруулна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэлд буухгүй л байнадаа. Хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүмүүст мэргэжил их дутаж байна.Гагнуур,монтёр,шавар шохойны ажилтан, машин текникийн засварчин гм.Хоёрт: Хүмүүсээр ажил хийлгэж байгаа хүмүүс хөлсиийг үнэлж өгөхгүй юм. Хөдөлмөрийн үнэлгээ тун хангалтгүй. Энд хоолны газар сав суулга угааж байгаад Солонгос яваад мөн тийм ажил хийхэд хөлс нь 50-60 дахин их. Бас Сайдын уулзаж буй Холбоо энэ тэр утгагүй ээ. Шуудхарьцдаг аигаа ололдоо.
Сэтгэлд буухгүй л байнадаа. Хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүмүүст мэргэжил их дутаж байна.Гагнуур,монтёр,шавар шохойны ажилтан, машин текникийн засварчин гм.Хоёрт: Хүмүүсээр ажил хийлгэж байгаа хүмүүс хөлсиийг үнэлж өгөхгүй юм. Хөдөлмөрийн үнэлгээ тун хангалтгүй. Энд хоолны газар сав суулга угааж байгаад Солонгос яваад мөн тийм ажил хийхэд хөлс нь 50-60 дахин их. Бас Сайдын уулзаж буй Холбоо энэ тэр утгагүй ээ. Хөдөлмөр эрхлэмээр байгаа хүмүүстэй шууд харьцдаг аргаа ололдоо.