Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өчигдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Тэгвэл энэхүү гэрээг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлээгүй хэмээн УИХ-ын гишүүн Ө.Шижир шүүмжилсэн байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Хамтарсан Засгийн газрын гэрээг Ардчилсан намын ҮБХ, УТЗ, намын бүлэг гээд намын шийдвэр гаргах эрх бүхий аль ч бүтцээр хэлэлцэж батлаагүй. Манай намын бүлгээр эцэслэж хэлэлцэж батлаагүй. Одоо бүлэг хуралдаж байна. Ардчилсан намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн дарга хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-ын ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутанд өгөөд бүлэг 15:00 цагаас зарлаад одоо ч хуралдаж байна уг нь….
Хурлын эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл ОХУ-ын сайд ирсэн учир намын дарга Лу.Гантөмөр чөлөө хүсэж байна гэж танилцуулсан. Гэтэл юун гадаад уулзалт, зочин, хэлэлцүүлж дуусаагүй, санал аваагүй гэрээгээ зурж байж. АН-аас сонгогдсон их хурлын гишүүд уг нь агуулга, заалт тус бүрээр нь ингээд хэлэлцэж байсан юм сан гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гантөмөрийг намын даргаас нэн дариу зайлуулбал таарна. Хуйвалдагч манай намд гай тарина