СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы газар хөдлөлттэй холбоотойгоор Ерөнхий сайд Ф.Кишида Монголд хийх айлчлалаа цуцаллаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байсан ч цуцлагджээ.

Учир нь Японы Цаг уурын агентлаг Кьюшү арлыг доргиосон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа өнгөрсөн пүрэв гаригт анх удаа мега газар хөдлөлтөөс сэрэмжлүүлсэн тусгай зөвлөмж гаргасан юм. Түүнчлэн Номхон далайн эрэг дагуух Нанкай хотгорын орчимд хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй байгаа талаар анхааруулсан. Иймд Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида газар хөдлөлтийн аюулаас сэргийлэхэд бэлэн байж,  Ази болон бусад орнуудад хийх айлчлалаа цуцална гэдгээ мэдэгдсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Манай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас  ч “Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн айлчлал тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан цуцлагдсан. Айлчлалын тов дахин гарахаар мэдэгдэнэ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.