Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга хүрэл медалийн төлөө Пуэрто Рикогийн бөх Себастьян Ривератай барилдаж, 9:10-аар ялагдлаа.
Ийнхүү манай улсын тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар олимпын наадмыг өндөрлүүлж байна.
Т.Тулгынхаа дэвжээн дээрх хурд хүч, тэмцээний сүүлийн мөч хүртэлх ялалтын төлөөх тэмцэгч чанар, хичээл зүтгэл, их хөдөлмөрт баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.