СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-09

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хоёр өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг баруун урд зүгт наймдугаар сарын 08-ны өдрийн 01:00 цагийн орчим хоёр өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.

Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.