- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд Туул голд нэг хүн живж байна, урсаад явж байна” гэсэн дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 11:58 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж, 29 настай, эмэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Маршлын гүүрнээс баруун зүгт нэг км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гаргасан байна. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.