СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан хэргийг илрүүлжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
3 сарын өмнө

Энэ оны наймдугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутад “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дээрх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал, Иргэн "Б" нь Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан иргэн “Г”-ийн дээгүүр давж, улмаар хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.