Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Засгийн газрын 2024 оны мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд боловсруулж, салбар яамдууд, ТББ, мэргэжлийн холбоодоос санал авч, түүнийг нэгтгэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд УИХ-ын гишүүдтэй бүс бүсээр нь уулзалт зохион байгуулсан. Мөн намын жагсаалтаар сонгогдсон гишүүд, нийслэлийн гишүүд, мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, саналуудыг тусгасан. Эдийн засгийн хөгжлийн сайд өнөөдөр саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хамгийн гол онцлог бол хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан буюу хэрэгжилтийг хэмжих бололцоотой ийм хөтөлбөр болж байна гэж үзэж болно. Талууд гэрээгээр үүрэг хүлээж байна гэсэн үг. Таван гол зүйлд хуваасан.
Засгийн газрын хэрэгжүүлэх 15 том төслийг хөтөлбөрт тусгасан. Үндэсний баялгийн сангийн бодлогоос хамаарч боловсрол, барилга бүтээн байгуулалтын ажил явна.
Холбооны бүгд найрамдах Герман улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт аялал жуулчлалын сайд, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга тэргүүтэй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй очиж ажиллаад ирсэн. Тус улс 1949 оноос хойш Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Одоо ч хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа. Дунд хугацааны үйл ажиллагаагаа зарладаг онцлогтой юм байна. Тиймээс Эвслийн засгийн газрын сайн туршлагуудыг гэрээндээ тусгахаар болсон байгаа. Тодорхой зөвлөгөөнүүдийг аваад Засгийн газарт өнөөдөр танилцуулсан. Хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийн тодотголын төслийг нэгтгээд ирэх долоо хоногийн нэг дэх өдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Төсвийн тодотгол нь зорьж буй томоохон төслүүдийг урагшлуулахад чиглэнэ.
Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, гүүрэн байгууламж гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын ордон шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар өчигдөр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан. Энэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ авах төсвийг улсын төсөвт суулгаж өгнө.
Бидний хамгийн тулгамдсан асуудал бол нийслэлийн түгжрэлийн асуудал. Гурван намын Хамтарсан Засгийн газар үүнийг шийдвэрлэхийн тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөр дээр төвлөрсөн. Эдийн засаг тал дээр АН-ын заалтуудыг удирдлага болгосон байгаа. ХҮН засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас нэг идэх асуудал бн до
Дассан, танигдсан байршлаас нь ямар учраас өөрчлөх гээд бна, Чингисийн хөшөө, Сүхбаатарын хөшөөтэй , урд нь том талбайтай их л сайхан төвдөө байршилтай ордныг яагаад солих гээд бна, түүхэн ордон, түүхт газартаа байх нь зөв санагдах юм. Ард түмнээс санал авахгүй юм уу?
Туулын хурдны зам шигээ хөндлөн чиглэлд мөн хурдны гэх үү урт үргэлжлэх гүүрэн гэх үү давхар нэх үү зам барьж шууд урсах боломжийг хангах нь л түгжрэлийг бууруулах бодит алхам болно доо. Нарны гүүр шиг богинохон гүүрэн замын өаыгууламж бол дорвитой өөрчлөлт авчрахгүй. 4 тийш шууд явах хурдны зам агаараар барихад л түгжрэл тэс өөр болно доо

М.А.Н. сонгууль дуусаад нилээд удлаа энэ нам монгол улс ард иргэдийн төлөө юу ч хийхгүй юм байна. Баахан хүний санал улаан цагаандаа гарч луйвардаж хулгай хийчихээд. авилга нь гэр бүлийн ажил болж дээ яасан цадаж хандаггүй үхээрүүд вэ М.ЭНХБОЛ гэр бүлээрээ нэгдэж байна даа е.сайд Оюун эрдэнэ амьд уу

Засгийн газрын ордон байсаар байтал дахиад барих ямар шаардлага байнаа??? Өөр тулгамдсан асуудлууд уул овоо шиг их байхад!!! Ядаж шинээр сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, гүүрэн зам, уэадаг дугуйн зам, ногоон байгууламж, автозогсоол, орон сууц г.м. олон асуудал байхад. Мөн дарханы замыг дуусгах, дорнодын нутагт байрлах ТАМЫН 50 авто зам, авто замын борооны усны хоолой г.м. асуудлууд байна ш дээ….
Эхлээд дэд бүтцээ сайжруул, иргэдийнхээ амьдрах орчныг хүнл ээлтэй, аюулгүй болго, хулгайч луйвахчдаа төрөөс зайлуулчих дараа нь тэр ордон мордонгоо барьж тансаглах асуудлаа ярь!!!