Таеквондогийн өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын есөн удаагийн аварга, ОУХМ Б.Намуун "Mongolia house"-аар зочиллоо.
Монгол Улсын ес дэх удаагийн аварга, ОУХМ Б.Намуун:
-"Парис-2024" олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөж буй монгол тамирчдын Uniform буюу дүрэмт хувцас байгаа. Энэ хувцас нь олимп эхлэхээс өмнө маш алдартай болсон. Одоо дэлхий дахинаа сошиалаар буюу интернэт ертөнцөөр шуугьж, яагаад Монголын үндэсний өв соёлыг шингээж энэхүү олимпт оролцсон бэ гэдгийг хүн болгон мэдэж авсан.
Энэ хувцсаараа өөрсдийнхөө өв соёлыг сайн сурталчилж өгч чадлаа гэж миний хувьд бодож байна. Нийт оролцож байгаа баг тамирчид болон багш дасгалжуулагч, арын албаны бүх хүмүүсдээ амжилт хүсье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.