Гимнастикийн тамирчин байсан Адриана Руано гэмтэл авч хүсэл зорилгоо биелүүлж чадахгүй болсон тул сайн дурын ажилтан хийхээр шийдсэн байна.
Тэрээр олимп зохион байгуулах газарт захидал бичиж, дэмжигдсэн хариу авснаар 2016 оны Риогийн олимпд сайн дурын ажилтнаар ажилласан байна. Түүнийг буудлагын талбайд хуваарилсан аж. Адриана Руано гимнастикаар хичээллэж амжилт гаргах нь худлаа боллоо хэмээн үзэж, буудлагын спортоор хичээллэж эхэлсэн байна.
Тэгвэл, найман жилийн өмнө олимпын сайн дурын ажилтан байсан тэрээр 2024 оны Парисын олимпоос буудлагын төрөлд алтан медаль хүртжээ.
Адриана Руано нь Гватемалын Бүгд Найрамдах Улсын анхны олимпын аварга болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.