Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн АТГ-т нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар хандсан байна.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50,0 км, 27,0 км автозам, мөн Чойбалсан хотын 5,5 км автозамын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, гэрээ байгуулсан, хяналт хэрэгжүүлсэн, санхүүжилт олгосон Зам, тээврийн яамны тухайн үеийн албан тушаалтнууд, түүнчлэн Чайна Гео Инженеринг ХХК, Хансуун зам ХХК, Арц суварга ХХК-ний удирдлагуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандсан байна. Тэрээр өмнө ч энэ асуудлыг хөндөж, хуулийн байгууллагад хандаж байжээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ энэхүү асуудлаар Зам, тээврийн яаманд удаа дараа хандаж байсан ч хариуцлага тооцогдоогүй учраас Авилгатай тэмцэх газарт 2022 онд хандсан.
Хэдийгээр дээрх 50,0 км болон Чойбалсан хотын доторх 5,5 км автозамыг шинэчлэх хөрөнгө шийдэгдсэн ч өнгөрсөн цаг хугацаанд иргэд олон нийтэд, улс оронд ноцтой хохирол учруулсан дээрх үйлдлийг шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцон, ард иргэдэд мэдээлэх учиртай гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.