СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-08-05

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Улаанбурхан өвчний халдвараар өвчилсөн тохиолдол манай улсад өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн. 

Иймд Эрүүл мэндийн яамнаас олон нийтийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж буй юм. Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг ЭМЯ-аас зөвлөж байна. 
Хүүхдэд есөн сартай, хоёр настайд нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийлгэх, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах, улаанбурхан өьчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 

Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллага анхааруулж буй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.