СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-04

Х.Нямбаатар: Нүхэн гарцуудыг ашиглалтад оруулснаар авто замын түгжрэл тодорхой хувиар буурна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн уулзвар, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй билээ. Таван шарын төмөр замын гарам хэсэгт байгуулж байгаа нүхэн гарцын ажилтай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Таван шарын төмөр замын гарам хэсэгт байгуулж байгаа нүхэн гарцын ажил үргэлжилж байна. Аравдугаар сарын 10-20-ны хооронд ашиглалтад орно гэдэг зүйлийг хэлж байна. Хэрэв бороо хур гайгүй байвал хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө амжуулах бололцоо байгаа эсэхийг тал талаасаа ярьсан. Ус сувгийн удирдах газрын техникийг нэмэгдүүлье гэдэг зүйл яригдаж байна. Нүхэн гарцын тулах хана хийгдэнгүүд хойд талын зам хаах асуудлыг урагшлуулж өгье гэж ярилаа.

Таван шарын төмөр замын нүхэн гарц ашиглалтад орсон тохиолдолд Улаанбаатараас баруун тийшээ гарч байгаа урсгал ямар нэгэн саадгүй болж байгаа. Энэ төслийн гол агуулга бол Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж, авто замын сүлжээтэй давхцахгүй болно.

Хоёрдугаар нүхэн гарц нь нэгдүгээр хорооллын ачааллыг бууруулах, үйлдвэрчний эвлэлийн гудамж, Драгон, Геологийн төв лабораторийн уулзвараас урагшаа нэвт гаргадаг болгох ийм туннел байгаа. Энэ туннелийн ажлыг аравдугаар сар гэхэд дуусгана. Үүнтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажил бий. “Хотоос аж ахуй нэгжүүдэд хандан газар чөлөөлөх асуудлыг яаралтай хийж өгөөч” гэдэг асуудлыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна.

Гуравдугаарт, “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцыг Улаанбаатар төмөр замтай ярилцаж, яаравчлуулах шаардлага байгаа. Нийслэлийн дундуур өнгөрч буй төмөр замын хөдөлгөөнөөс шалтгаалж, замын ачаалал нэмэгддэг. Уг нүхэн гарцууд ашиглалтад орсноор хөдөлгөөний хурд нэмэгдэх учиртайг Улаанбаатарчууддаа хэлье. Гэвч хөдөлгөөнд оролцох автомашины тоо тогтмол нэмэгдэж байгаа учраас энэ тооцоолол өөрчлөгдөж таарна. Гэхдээ автозамын түгжрэл тодорхой хувиар буурна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.